LOADING

Зах зээлийн хувьсал

Зах зээлийн хувьсал

by admin December 20, 2024

Хэрэглээ ихэнхи тохиолдолд байнга өөрчлөгдөж байдаг. Хэмжээний хувьд, чанарын хувьд, хамт хэрэглэх бүтээгдэхүүний хувьд, илэрхийлэх дүр төрхийн хувьд, үйлдвэрлэгчийн хувьд зэрэг маш олон гадаад дотоод хүчин зүйлээс хамаарч өөрчлөгддөг ба эцсийн ганц шалтгаантай. Энэ нь хүн, хүний нийгмийн болон технологийн дэвшил юм. Хүн төрлхтөн үүссэн цаг үеэсээ хойш оюун санааны хувьд төдий өөрчлөгдөөгүй гэж философчид үздэг боловч хэрэгцээний хувьд ялангуяа бусдад хүлээн зөвшөөрөгдөх, бусдаас ялгаатай байх хүсэл нь хязгааргүй хөгжсөн гэж би боддог. Мөн сүүлийн 200 жилийн хугацаанд технологи, шинжлэх ухааны салбарын үсрэнгүй хөгжлийн нөлөөгөөр хүмүүсийн хэрэгцээнээс давсан шинэ хэрэгцээг үүсгэж, өнөөдрийн олон хүн технологиос хамааралтай болжээ.

За тэгэхээр зах зээлийн өөрчлөлтийн тухай системтэй эхлэе. Үүнд юуны түрүүнд энэхүү өөрчлөлтийн уг үндэс нь хүн өөрөө учир хүмүүсийн хүсэл шаардлага, хэрэглээний олон түвшинг мэдэх, бас урьдчилан харах чадвартай байх ёстой юм. Үүнд маркетингийн судалгааны олон чухал ухагдахуунууд хэрэг болох бөгөөд энгийн хэн бүхэн удаан хугацааны ажиглалтаар мэдэж болох зүйл байхад нарийн технологийн аргаар судлах шаардлагатай судалгааны чиглэлүүд ч бий.

Зах зээлийн багтаамж, эрэлт нийлүүлэлтийн судалгаа яг одоогийн байдлыг илэрхийлж гаргадаг бол хэрэглэгчийн зан төлөв, хэрэглээ хандлагын судалгаа нь зах зээлийг бүрдүүлэгчдийн худалдан авалт хэрэглээний одоогийн байдал, цаашдын өөрчлөлтийг тодорхойлж өгдгөөрөө ялгаатай.

Social Shares