LOADING

Маркетингийн хөрөнгө оруулалт уу? зардал уу?

Маркетингийн хөрөнгө оруулалт уу? зардал уу?

by admin February 15, 2020

Маркетингийн бүх үйл ажиллагааг багцлан авч үзвэл хэмжиж, үнэлгээ хийх боломжгүй, зарим үр дүнг хэмжиж болох ч бүтээмжийг үнэлэх боломжгүй, зарим үр дүн, бүтээмжийг дүгнэж болно, үр дүн бүтээмжийг бүгдийг нь хэмжиж болно, болохгүй гэсэн асуудлууд гардаг. 2009 онд Lenkskold group-ын “Маркетингийн ROI ба үнэлгээнд суралцах нь” гаргасан судалгаагаар маркетингийн албатай албан байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа:

– 4% үнэлгээ хийх боломжгүй,

– 30% зарим үр дүнг хэмжиж болох ч бүтээмжийг үнэлэх боломжгүй,

– 52% зарим үр дүн, бүтээмжийг дүгнэж болох,

– 11% үр дүн бүтээмжийг бүгдийг нь хэмжиж боломжтой,

– 3% нь ойлгомжтой биш хэмээн ангилсан байна.

Тэгвэл маркетингийн албагүй байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа:

– 13% үнэлгээ хийх боломжгүй,

– 41% зарим үр дүнг хэмжиж болох ч бүтээмжийг үнэлэх боломжгүй,

– 33% зарим үр дүн, бүтээмжийг дүгнэж болох,

– 11% үр дүн бүтээмжийг бүгдийг нь хэмжиж боломжтой,

– 8% нь ойлгомжтой би хэмээн үзсэн байна.

Эндээс үзвэл маркетингийн албатай байгууллагууд албагүй байгууллагууд нэг ижил ажил хийдэг ч өөр өөрөөр үнэлдэг дүр зураг гарч байна.

Paul W. Farris, Neil T. Bendle, Phillip E. Pfeifer, David J. Reibstein нарын бичсэн “Маркетингийг хэмжих нь –Маркетингийн гүйцэтгэлийн үнэлэх шийдвэрийг хэрхэн гаргах вэ?” судалгааны тайланд дурдсанаар дараах үр дүнгүүдийг харуулсан байна. Судалгааг 2010 онд явуулсан бөгөөд 194 маркетингийн ахлах менежер, албаны дарга, хариуцсан захирал, дэд захирал гэсэн албан тушаалын хүмүүс оролцосон бөгөөд сансар судлал, автомашин, банк, хими, өргөн хэрэглээний бараа, барилга, компьютер, зөвлөгөө өгөх үйлчилгээ, боловсрол, сувгийн бизнес, хөрөнгө оруулалт, засгийн газар, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, орон сууцны үйлчилгээ, даатгал, мэдээллийн технологи, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, эмнэлгийн үйлчилгээ, жижиглэн худалдаа, харилцаа холбоо, тээврийн зэрэг салбарын бизнесийн төлөөлөгчид байсан байна. Дээр дурдсанчлан үнэлгээг санхүүгийн — 23, маркетингийн — 58, борлуулалт — 19 үзүүлэлтээр хэмжиж дараах үр дүн гарсан байна. Бизнесийн дээрх салбарын маркетерүүд өөрсдийн ажлын гол үр дүнг доорх үзүүлэлтээр түлхүү хэмжих ёстой хэмээн үзсэн байна.

Хамгийн гол үнэлэлт:

1. Цэвэр ашиг 91%

2. Маржин 78%

3. Хөрөнгө оруулалтын өгөөж 77%

4. Хэрэглэгчийн сэтгэл ханамж 71%

5. Зорилтот орлого 71%

6. Нийт борлуулалт 70%

7. Зорилтот борлуулалтын хэмжээ 70%

8. Борлуулалтын эргэц 69%

9. Хэрэглэгчийн үнэнч байдал 69%

10. Жилийн өсөлт 69%

Эндээ харвал санхүүгийн үзүүлэлт эхний гол гурван үзүүлэлт \цэвэр ашиг 91%\ болж маркетингийн хэмжүүр \хэрэглэгчийн сэтгэл ханамж 71%\ дөрөвдүгээр, борлуулалтын хэмжүүр зургаадугаарт \ нийт борлуулалт 70%\ гэж үнэлсэн байна.

Social Shares