LOADING

Түгээмэл асуулт

Түгээмэл асуугддаг асуултууд

CEO маркетингдаа хэр их хугацаа зарцуулах шаардлагатай вэ ?

Хэрэв та бичил болон жижиг дунд бизнес эрхлэгч бол маркетингийн талаар өдөр шөнөгүй толгойгоо гашалгах шаардлагатай. Аливаа байгууллага, бүтээгдэхүүн болон брэндийн зах зээлд нэвтрэх болон өсөлтийн үе шатуудад маркетингийн хувьд хамгийн бага зардалтай боловч үр дүн өндөртэй хувилбаруудыг сонгох шаардлагатай болдог. Тэр тусмаа монголын зах зээлд хамгийн бага зардалтай идэвхжүүлэлтийн хувилбарууд маш олон байдаг ч тухайн брэндийг эсвэл бүтээгдэхүүнийг тэрхүү идэвхжүүлэлтийн хямд сувгуудаар хэрхэн брэндийн нэр хүндэд сөргөөр нөлөөлүүлэхгүйгээр явуулах вэ гэдгийг маш сайн бодох шаардлагатай. Харин маркетингийн төсөвдөө хангалттай их хөрөнгө зардаг тохиолдолд таны бодох шаардлагатай зүйлүүдийн 80% нь үр дүн-г хэрхэн хэмжих талаар байвал зохистой.
Мэдээжийн хэрэг маркетингийн мэргэжилтэн авч маркетингийн үйл ажиллагаа, гүйцэтгэлийг хэрэгжүүлэхийг даатгах нь зүйн хэрэг ч CEO та маркетингтай нягт уялдаа, холбоотой ажиллаж их цагийг зарцуулах шаардлагатай.

Маркетингийн судалгааг хийхэд юуг анхаарах вэ?

1. Судалгаа эхлэхээс өмнө заавал таамаглал дэвшүүлэх.
2. Хууль бус мэдээлэл цуглуулалт /хуулиар нууцлалтай мэдээллийн эх үүсвэр ашиглахгүй байх/
3. Мэдээлэл цуглуулах хугацааг тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний эргэцээс хурдан хугацаанд авах
4. Судалгаанд оролцогчид нөлөөлөх, асуулгыг өөрөө бөглөх, хариултыг нь тулгаж асуух
5. Асуулгууд нь тодорхой нэг зүйл рүү чиглэхгүй байх
6. Нэг асуулгаар салаа, олон утга асуух
7. Тусгай хэллэг нэр томъёо ашиглахгүй байх, энгийн байх
8. Сөрөг утгаар асуухгүй байх
9. Таамаглал дэвшүүлсэн асуулт асуухгүй байх
10. Хувийн мэдээллийг тодорхой интервалаар авах
11. Бусад гэсэн сонголт заавал өгч байх

Маркетинг нь компанид ямар үүрэг гүйцэтгэж, ямар үр дүнг өгдөг вэ?

Маркетинг бол эрэлт нэмэгдүүлэх, эрэлтийг тогтвортой ур хугацаанд яаж удирдаж зохион байгуулах тухай ажил юм. Эрэлт гэхээр энгий л дээ, хүний хүсэж буй аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг л хэлж байгаа хэлбэр. Цаана нь хүний хүслийг биелүүлэх тухай яригддаг гэсэн үг. Гол асуудал нь хэрэглэгч заримдаа юу хүсэж байгааг мэддэггүй, олонхийг дагадаг, эсвэл цор ганцаараа өөр байхыг хүсдэг гээд. Цаана нь хүний зан төлөв, түүнийг дагасан шийдвэр гаргалт явдаг учраас хувь хүн бүрийн энэхүү шийдвэр олон хүнийх нийлэхээрээ эрэлтийг бий болгодог. Харин Маркетингийн ухаан энэ бүхнийг судлахдаа 4 үндсэн зүйл судладаг. Нэгдүгээрт би хэрэглэгчээ яаж таних вэ буюу судалгаа хийх ёстой /research/. Хоёрдугаарт би одоогийн эрэлтээсээ ашиг олох ёстой /profit/, Гуравдугаарт би шинэ эрэлтийг буюу манай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэдэггүй хүмүүсийг өөртөө урвуулж чадаж байгаа юу /Upstream/, Дөрөвдүгээрт миний бүтээгдэхүүнийг хүмүүс хайрладаг, миний бүтээгдэхүүнгүйгээр өөрийгөө төсөөлдөггүй юу /брэндийг/ гэсэн 4 асуултанд үндсэндээ хариулж бизнесийг амжилттай явуулах уураг тархи нь болж, бодлого боловсруулж суудаг ажил даа. Нэгтгээд базвал таны бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчиддээ тодорхой “үнэ цэнэ” өгч байх ёстой, тэрхүү үнэ цэнийг бүтээх нь маркетер хүний ажил юмуу даа.

Маркетинг нь Монголын бизнесийн ертөнцөд ирээдүйд ямар нөлөө үзүүлэх бол?

Маркетингийн суурь нь хэрэглэгчдийн зан төлөв, түүний өөрчлөлт болж өгдөг. Нэг хүний зан төлөв нөгөөдөө, нийгэмд нөлөөлөх замаар нийгэм зарим талаараа хувьсан өөрчлөгдөж байдаг. Үүнийг судлаж, бизнестээ хэрэгжүүлэхгүй бол бизнесийн стратеги нь өөрөө бизнесээ татаад унагах тохиолдол байна.
Тэгэхээр маркетер хүн нийгэмдээ, ирээдүйдээ хэрэгтэй сайн сайхан зүйлсийг хийж, баяжуулж, таниулж, хэрэглэгчдээ хөгжүүлж байж тогтвортой урт хугацаанд амжилттай ажиллана. Түүнээс биш ойрын богино хугацаанд ашиг олох бол бизнесийн үндсэн зорилго биш гэж үзэж байна. Best marketing is education гэж үг байдаг. Таны хэрэглэгч таны бүтээгдэхүүнийг хэрэглэж мэддэг, бусдад нөлөөлж чаддаг, том хүрээндээ нийгэм болоод сегмэнтийн боловсрол мэдлэгийн түвшин сайн байх нь таны бизнес урт хугацаанд амжилттай байршина, үүний дараа таны ашиг олох үндсэн зорилго биелнэ гэж үздэг болсон байна. Эндээс харвал маркетерүүд бүтээгдэхүүнээ хэрэглүүлж сургаад, тухайн бүтээгдэхүүнгүйгээр өөрийгөө төсөөлж чадахгүй хэмжээнд очтол нь хөгжүүлсэн байхад дараа нь ашгийг олж болно гэсэн үг. Ийм учраас хэрэглэгчээ хөгжүүлэх нь маркетингийн ирээдүй байх болов уу. Хэрэглэгч заримдаа юу хүсч байгаа мэддэггүй. Үүнийг л маркетерүүд удирдах ёстой гэсэн үг.

Олон жил бизнесээ хөгжүүлээд яваад ирсэн ч гэсэн Маркетингийг сайн ойлгохгүй, ажилдаа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна, Яах ёстой вэ?

Мэдээж хамгийн түрүүнд суралцах. Маркетингийн талаар судлаж, суралцах. Чөлөөт цагаараа маркетингийн талаараа подкаст сонсож, их сургууль эсвэл бусад сургалтын төвүүдийн сургалтуудад хамрагд. Маркетингийн мэргэжилтэн ажилд аваад түүнээс мөн суралцсан ч болно. Хамгийн гол нь та юунаас эхлэхээ хамгийн түрүүнд тодорхойлох шаардлагатай. Суурь ойлголтоос нь уу эсвэл зөвхөн нэг хэсгийг (ж нь: дижитал маркетинг) нь үү гэдгийг. Өөрөөр хэлбэл системтэй мэдлэг олж авах нь хамгийн чухал.

Бид маркетингийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхийн тулд заавал мэргэжлийн ажилтан авах ёстой юу?

Хэрэв та өөрийнхөө маркетингд зарцуулж байгаа цагийнхаа алдагдсан боломжийн өртгийг бодож үзвэл мэдээж маркетингийн мэргэжилтэн авах шаардлагатай. Гэсэн хэдий ч таны бизнесийн онцлогоос хамааран заавал бүтэн цагийн маркетингийн мэргэжилтэн авах шаардлагагүй байж болно. Аутсорс (outsource) хийх нь зарим тохиолдолд зөв сонголт болдог. Хэрэв үнэхээр энэ хүрээнд зардал гаргах боломжгүй байвал долоо хоногт 1 өдрийн талыг зөвхөн маркетингдаа зарцуулж төлөвлөх, гүйцэтгэх тал дээр анхаараад үзээрэй.

Маркетингийн ашиг/зардлыг хэрхэн хэмжих вэ? (Return on investment)

Маркетингийн зардлын үр өгөөжийг хэмжихэд ихэнх тохиолдолд хэцүү байдаг. Өөрөөр хэлбэл, эцсийн хэрэглэгч танай бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахаасаа өмнө танай аль ч маркетингийн оролдлогоор дамжсан байж болно. Жилийн өмнө явуулсан масс мейл, 7 хоногийн өмнө зарласан фейсбүүк бүүст гэх мэт аль ч сувгаар орж ирсэн байж болох бөгөөд тухайн суваг бүрийг үнэлж хэрэглэгч бүрийг аль сувгаар орж ирсэнийг track хийж чаддаг бол амархан. Маркетингийн оролдого, хүчин чармайлт бүрийн үр дүн нь INSTANT буюу шууд тэр дороо гардаг зүйл биш гэдгийг л та ойлгох хэрэгтэй.
Харин бид таны бизнес тохирсон үр дүнгийн хэмжих аргыг зөвлөж, байгууллагад тань нэвтрүүлэх бүрэн боломжтой.

Сошиал медиа хуудсан дах дагагчаа яаж өсгөх вэ?

Сошиал медиа зарим бизнесүүдийн борлуулалтын гол суваг болтлоо хөгжсөн байна. Сошиал сувгаа хөгжүүлэхэд зүгээр пейж нээгээд орхих нь мэдээжийн хангатгүй. Engaging буюу зорилтот хэрэглэчдэд тань зориулсан сонирхолтой контентыг байнга оруулах шаардлагатай.  Энэ ажил мэдээж цаг их шаарддаг. Фейсбүүк одоо ч гэсэн №1 сошиал хуудас хэвээрээ бөгөөд та өөрөө engaging байх шаардлагатай. Ирсэн комментуудыг лайк дар, хариу бич, асуултууд асуу. Зөвхөн хэрэглэгч биш та өөрөө сошиал presence-ээ өсгөх шаардлагатай. Илүү үр дүнг хармаар байвал зар сурталчилгааг ашиглах нь зөв. Өдөрт ердөө 10$-р бүүст хийсэн ч урт хугацаандаа энэ нь том үр дүнг харуулна.
Хамгийн чухал зүйл нь танай бизнес албан ёсных байх ёстой бөгөөд энэ нь хэрэглэгчдэд танай бизнест итгэх итгэл төрүүлнэ. Хэрхэн албан ёсных байж чадах вэ гэвэл тухайн сошиал сувгаас таниас шаардаж байгаа бүх мэдээллийг бүрэн бөглөх, оруулж байгаа контентууд өндөр чанартай, оргинал байх шаардлагатай.

Бидэнд заавал вэбсайт, блог хэрэгтэй юу?

10-с 9 тохиолдолд танай бизнест вебсайт хэрэгтэй. Дээр дурдсанчлан хэрэглэгчдийн хувьд танай бизнес албан ёсных юм байна, итгэж болох юм байна гэдэг ойлголтыг өгөх чухал танилцуулгуудын нэг бол вебсайт юм. Вебсайтыг хэвлэмэл л биш болохоос танай байгууллагын албан ёсны танилцуулга гэж ойлгож болно. Харин блог бол хэрэглэгчидтэйгээ харилцах, тэдэнд тулгардаг асуудлыг бидний бүтээгдэхүүн хэрхэн шийдэж болохыг ойлгуулсан чухал уулзалтын цэг. Орчин үед хэрэглэгч аливаа бүтээгдэхүүнийг худалдан авахаас өмнө өөрийнхөө эрэлт хэрэгцээг судалж, асуудлыг тодорхойлж, брэндүүдийг харьцуулах гэх мэт олон үйлдлүүдийг онлайнаар эрж хайж, гүйцэтгэдэг болсон. Тухайн хэрэглэгч өөрийнхөө асуудалд шийдэл хайж google-д бичихэд танай вебсайтын блогруу орох линк хамгийн түрүүнд гарч ирж байвал бинго. Үүний тулд мөн та SEO буюу search engine optimization-г сайн тохируулах шаардлагатай.

Судалгааг ямар үед хийлгэх шаардлагатай вэ?

Маркетингийн судалгаа нь ихэнхи бизнест тогтмол хийх шаардлагатай байдаг. Шалтгаан нь маш энгийн буюу хэрэглэгчдийн тоо, шилжилт хөдөлгөөн, хүн ам зүйн өөрчлөлт, тэдгээрийн мэдээлэл авах суваг, давтамж, зан төлөв, өрсөлдөөний нөхцөл байдал, эдийн засгийн болон нийгмийн орчны хүчин зүйлсүүд байнга өөрчлөгдөж байдаг. Тэрхүү өөрчлөлтийг та бизнестээ тухай бүрд нь мэдэж, дасан зохицох шийдвэр гаргахгүй бол өрсөлдөөний давуу байдлаа алдана.
Бизнес бүр өөрийн онцлогтой бүтээгдэхүүн, хэрэглэгчиддээ тохирсон үнэ, борлуулалтын суваг, идэвхижүүлэлтийг бүрдүүлсэн байдаг. Энэхүү онцлогтоо тохирсон аргачлалаар, бизнесийнхээ зорилгод тулгуурлан маркетингийн судалгааг захиалан хийлгүүлж, цаашид бизнестээ зөв шийдвэр гаргах, улмаар зах зээлээ нэмэгдүүлэх, нэр хүндээ олж авах зэрэг олон давуу талуудыг та олж авах үндсэн суурь нь бүрдэнэ.