Тодорхой зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлэх гэдэг нь аль болох олон тооны зорилтот хэрэглэгчийн шийдвэр гаргалтанд нөлөөлж өрсөлдөгчийн бус өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээг сонгуулах явдал юм. Бид судалгааны санал дүгнэлтэнд суурилан зах зээл сонгох, хэрэглэгчээ сегментчлэх, брэнд байршуулах, маркетингийн иж бүрдэл тодорхойлох төлөвлөлтийг хийнэ.
Маркетинг гэдэг нь бараа, үйлчилгээ, үзэл санааг бий болгох, хуваарилах, урамшуулах болон тэдгээрийн үнийг тогтоох замаар хэрэглэгчдийн хүсэл шаардлага, хэрэгцээг хангахад чиглэгдсэн солилцоог үр ашигтай, оновчтой хөнгөвчлөх бизнесийн үйл ажиллагаа юм. Хамгийн энгийн байдлаар авч үзвэл маркетинг нь худалдан авагчиддаа хүссэн барааг нь тохирох үнээр, оновчтой газарт борлуулах замаар тэдний хэрэгцээг хангаж өрсөлдөөний давуу байдал олж авах явдал юм. Маркетингийн төлөвлөгөөний гол алхамуудыг тодорхойлбол:
1. Зорилго
2. Таны зорилтот худалдан авагч
3. Таны бүтээгдхүүн, үйлчилгээний ашиг тус
4. Байр сууриа тодорхойлох
5. Таны маркетингийн тактик
6. Таны маркетингийн төсөв
Танай компани бүтээгдхүүн, үйлчилгээний алиныг нь ч хангадаг байсан, таны амжилтад маркетингийн төлөвлөгөө зайлшгүй хэрэгтэй. Бизнесийн тогтвортой хөгжил түүнчлэн компаниа өргөжүүлэхийн тулд сайн маркетингийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байдаг билээ. Маркетингийн төлөвлөгөөнд Таны зорилтот худалдан авагч хэн юм бэ? Тэдэн хэрхэн хүрэх вэ? Байнгын худалдан авагчаа хэрхэн тогтвортой байлгах вэ? зэрэг олон асуудлууд багтдаг. Маркетингийн төлөвлөгөө нь таны бизнесийг амжилтад хүргэж, хязгааргүй хэрэглэгчид рүү хөтлөх гүүр болж өгдөг