LOADING

Бидний тухай

Creative Marketing Agency нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш зах зээлийн судалгаа, маркетингийн төлөвлөлт, хэрэгжүүлэлт, сургалтын үйлчилгээ, Бизнесийн байгууллагуудын ТЭЗҮ төсөл хөтөлбөр боловсруулах чиглэлээр дотоодын зах зээлд үзүүлж ирсэн. Бид хүнсний үйлдвэрлэл, худалдаа, банк санхүү, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуйн салбарт 300 гаруй захиалгат ажлыг гүйцэтгэж ирсэн бөгөөд тус хугацаанд экспортын маркетингийн судалгаа, хөтөлбөрүүдийг дотоодын үйлдвэрүүдэд хөгжүүлж өгсөн арвин туршлагатай юм.

Зах зээлийн судалгаа, маркетингийн төлөвлөлт, сошиал медиа зөвлөх үйлчилгээгээр бид худалдаа, үйлчилгээний байгууллагуудын хамгийн том тулгамдсан асуудлыг илрүүлж, одоогийн зах зээлийн байр суурь, түүнийг сайжруулах, хөгжүүлэх, түүнтэй холбоотой сургалтын үйлчилгээг үзүүлж ирсэн.

Маркетингийн судалгаа, маркетингийн стратеги төлөвлөлт, брэнджүүлэх бодлого тодорхойлох, зөвлөх үйлчилгээ, маркетингийн сургалт

Бидний эрхэм зорилго:

“Бид боломжийг нээгч, шийдлийг хөгжүүлэгч, үр дүнг үзүүлэгч, өсөн дэвжихийг эрмэлзэж буй хэн бүхний маркетингийн бүтээлч зөвлөгч, туслагч, хамтрагч байна”

Бидний уриа:

“Үнэ цэнэ бүтээхэд тань бид хамт”