Бидний тухай

CREATIVE MARKETING агентлаг нь 2010 оноос хойш төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, томоохон бизнесийн байгууллага, жижиг дунд аж ахуй нэгжүүдэд олон тооны захиалгат ажлуудыг дараах салбаруудад гүйцэтгэж өгөөд байна.

Зөвлөгөө авах

Холбоо барих

  • МТҮПарк - 210 тоот, Бага тойруу - Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс

  • +976 99083441
    +976 94083441

  • Ажлын өдрүүд: 09:00 цагаас 18:00
    Бямба, Ням: Амарна

Контент маркетингийг заавал ашиглах ёстойг харуулах 2 шалтгаан - Creative Marketing Agency

    • Нүүр
    • Мэдээ
    • Контент маркетингийг заавал ашиглах ёстойг харуулах 2 шалтгаан
1сар, 18
0

Контент нь хэрэглэгчийн урсгалыг борлуулалт болгон хувиргах хамгийн үр дүнтэй арга

Судалгааны үр дүнгээс харахад интернэт хэрэглэгчид ялангуяа залуус сурталчилгаа, шууд борлуулалт хийх оролдлогод тааламжтай ханддаггүй гэдэг нь харагддаг. Харин контент маркетинг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд хэрэгтэй талаас нь илүү тэдэнд хүртээмжтэй байдлаар хүргэх боломжыг олгодог. Түүнээс гадна контент нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг зүгээр л борлуулах гэхээсээ илүү итгүүлэх, үнэмшүүлэх, үнэнч хэрэглэгчдийг бий болгох арга хэрэгсэл болдог.

Контент маркетинг хэрэглэгчдийнхээ оролцоог нэмэгдүүлэх, брэндийн танигдсан байдлыг өсгөх гайхалтай арга

Контент маркетингийн бас нэгэн өгөөж нь брэндийн танигдсан байдал бөгөөд энэ нь уламжлалт сурталчилгаатай харьцуулахад илүү урт хугацааны турш өгөөжөө өгөх зүйл юм. Мөн контент маркетинг нь сошиал медиа сүлжээ болон бусад арга хэрэгслээр дамжуулан хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, хэрэглэгчийг байгууллагатай болон хэрэглэгч хоорондоо харилцах боломжыг олгох чухал хэрэгсэл болж өгдөг.

Сошиал медиа маркетинг Facebookт хэзээ пост хийх нь хамгийн үр дүнтэй вэ?

Пост хийх хамгийн тохиромжтой хугацаа:

  • Өдрийн хувьд Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагууд хамгийн тохиромжтой. Ажлын өдрүүдийн хувьд хамгийн үр дүнтэй өдөр нь Лхагва гараг байдаг гэнэ. Харин цагийн хувьд үдийн дараа өөрөөр хэлбэл үдээс хойш 13 – 16 цагт хамгийн тохиромжтой гэнэ. Facebook хэрэглэгчдийн хувьд өглөө 9 цагаас эхлэн идэвхжиж 4 цагт хамгийн өндөр идэвхтэй үе нь болдог байна.
  • Үдийн цайны дараа ихэнх хүмүүсийн хувьд ажлын идэвх багасан, уйдах хандлагатай байдаг нь Facebook-т холбогдох шалтгаан болдог гэнэ. Үдийн завсарлагын өмнөхөн, үдийн завсарлагын үеэр эсвэл яг дараахан нь хүмүүсийн Facebook feed-ээ ид үзэж байдаг үе гэнэ шүү. Яг энэ үеэр л хүмүүс постуудыг share хийж, like дарж идэвхжүүлж өгдөг гэнэ.

Пост хийхэд хамгийн тохиромжгүй цагууд:

  • Ерөнхийдөө орой 8 цагаас өглөө 8 цагийн хооронд хэдийгээр хүмүүс хамгийн ихээр Facebook ашигладаг хэдий ч тэдний хувьд анхаарал сарниулах зүйлс мөн тэр хэрээр илүү байдаг гэнэ. ТВ үзэх, гэр бүлийнхэн гээд. Амралтын өдрүүд ч мөн адил тийм ч өндөр идэвхжилтэй байдаггүй. Гэхдээ амралтын өдрүүд илүү урт нийтлэл, видео гэх мэт зав цаг шаардах контент хамгийн тохиромжтой байдаг.

Facebook хэрэглэгчид:

  • Монгол дахь Facebook хэрэглэгчдийн 53% эмэгтэйчүүд байдаг бол 68% нь 35 хүртлэх насны залуус байдаг.

 

 

Сэтгэгдлүүд

Your email address will not be published. Required fields are marked *