Бидний тухай

CREATIVE MARKETING агентлаг нь 2010 оноос хойш төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, томоохон бизнесийн байгууллага, жижиг дунд аж ахуй нэгжүүдэд олон тооны захиалгат ажлуудыг дараах салбаруудад гүйцэтгэж өгөөд байна.

Зөвлөгөө авах

Холбоо барих

  • МТҮПарк - 210 тоот, Бага тойруу - Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс

  • +976 99083441
    +976 94083441

  • Ажлын өдрүүд: 09:00 цагаас 18:00
    Бямба, Ням: Амарна

Зах зээлийн багтаамжийн судалгаа, хэрэглэгчийн зан төлвийн судалгаа - Creative Marketing Agency

    • Нүүр
    • Ангилалгүй
    • Зах зээлийн багтаамжийн судалгаа, хэрэглэгчийн зан төлвийн судалгаа
1сар, 18
0

“АГЬ” ХХК

ЗАХ ЗЭЭЛИЙН БАГТААМЖИЙН СУДАЛГАА

Таны бизнес хийж байгаа зах зээл дээр хэдэн төгрөг эргэлддэг вэ?

Энэхүү судалгааны зорилго нь таны хийж байгаа бизнесийн цар хүрээг тодорхойлох зорилготой юм. Жиш: А гэдэг компани хүүхдийн хувцас борлуулдаг тэр дундаа нярайн өлгий, бойтог, угж зэрэг бүтээгдэхүүн борлуулдаг бизнес эрхэлдэг гэж бодъё. Тэгвэл Монголын зах зээл дээр жилд хичнээн төгрөгний нярайн өлгий, бойтог, угж борлуулагдадгийг уг судалгаагаар олж авч болох юм. Энэхүү судалгааны дүнгээс хамаарч уг А компани нь уг бүтээгдэхүүн цаашидийн ирээдүйтэй байдлыг олж харна.

Энэхүү зах зээлийн хэдэн хувийг ямар ямар компаниуд эзэлдэг вэ?

Тус борлуулагдаж байгаа бүтээгдэхүүний хэдэн хувийг

  • Ямар компаниуд оруулж ирж байгааг
  • Ямар нийлүүлэгч нараас худалдан авч байгааг
  • Ямар хэмжээгээр оруулж ирж байгааг
  • Ямар үнийн дүнгээр худалдан авч байгаа(Ойролцоогоор)

Энэхүү судалгаагаар олж авах боломжтой

Сүүлийн 3-н жилийн өөрчлөлтүүд ямар байна вэ?

Энэхүү судалгаагаар өрсөлдөгч байгууллагуудын 3-н жилийн өөрчлөлтүүдийг гаргаж ирнэ.

  • 3-н жилийн зах зээлийн багтаамжийн өөрчлөлтүүд
  • Борлуулалтын өөрчлөлтүүд
  • Нийлүүлэгч нарын өөрчлөлтүүд
  • Шинэ тоглогч нарыг тодорхойлох

Хэрэглэгчийн зан төлвийн судалгаа

Хэрэглэгчийн зан төлөв гэдэг нь бараа үйлчилгээг олж авах хэрэглэх зарцуулахад чиглэсэн хэрэглэгчийн үйл явц бөгөөд хэрэглэгчийн зүгээс шийдвэр гаргах үйл явцыг өөртөө багтаадаг. Хэрэглэгчийн зан төлвөөс шалтгаалаад эрэлтийн хэмжээ өөр өөр байна. Зан төлөв нь хэрэглэгч бүр дээр харилцан адилгүй илэрдэг. Зах зээл дээр хэрэглэгчийн зан төлөв нь эдийн засаг, нийгэм, хүн амзүй, сэтгэлзүй, соёлын хүчин зүйлүүдээр илэрч байдаг. Хэрэглэгч худалдан авах шийдэлд нийгмийн харилцаа, байгаль цаг уур, маркетингийн макро болон микро орчны хүчин зүйлс, хэрэглэгчийн худалдан авах чадвар, гэр бүл, найз нөхөд, сонирхол, зан байдал шууд нөлөөлдөг. Иймээс хэрэглэгчийн зах зээлийн судалгаа хийлгэдэг.

Сэтгэгдлүүд

Your email address will not be published. Required fields are marked *

Instagram Photos

What Clients Say

Үйлчлүүлэгчид бидний тухай

Түгээмэл шошго