Эрэлт нийлүүлэлтийн судалгаан дээр үндэслэн зах зээлийн илүүдэл болон хоосон орон зайг тодорхойлох замаар үйлчлүүлэгчээ бизнесийн үндсэн стратегиа сонгоход нь үнэ цэнэтэй мэдээллээр хангадаг. Бид зах зээлийн мэдээллийг анхдагч болон найдвартай хоёрдогч эх үүсвэрүүдээс цуглуулдаг бөгөөд тухайн зах зээлийн оролцогч субьектүүдийн бүгдийнх нь үзүүлж буй хүчин зүйлсийн нөлөөг тооцдог.
Зах зээлийн судалгаа – Эрэлт нийлүүлэлтийн судалгаан дээр үндэслэн зах зээлийн илүүдэл болон хоосон орон зайг тодорхойлох замаар үйлчлүүлэгчээ бизнесийн үндсэн стратегиа сонгоход нь үнэ цэнэтэй мэдээллээр хангадаг.
Зорилтот хэрэглэгчийнхээ худалдан авалтын зан төлөв, сэтгэлзүйн онцлог, үнэт зүйлс зэргийг таньж мэдэх нь танай байгууллага шинэ хэрэглэгчтэй болох одоо байгаа хэрэглэгчээ хадгалан үлдэх үндэс юм. Бид судалгааны шалгагдсан хэлбэрээр баримт мэдээгээ цуглуулж, олон улсад онол практикын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйгээр боловсруулалт шинжилгээ хийж, үнэн зөв санал дүгнэлтийг өгүүлнэ.
Энэхүү судалгаа нь бидний хувьд хамгийн анх санал болгож, хамгийн олон бизнесийн байгууллагуудтай хамтран ажилласан, хамгийн их туршлага хуримтлуулсан үйлчилгээ юм. Бид дотоодын бизнесийн байгууллага төдийгүй, Олон улсын байгууллага, БНХАУ, ОХУ, БНСУ -уудын бизнесийн байгууллагуудын захиалгаар тодорхой бүтээгдэхүүн үйлчилгээний Монгол Улсын зах зээлийн судалгаа мөн дотоодын бизнесийн байгууллагуудын захилагаар БНКазУ, БНХАУ, ОХУ, АНУ, Англи зэрэг улсуудын зах зээлийн судалгааг хийж байсан туршлагатай билээ. Бид танд хамгийн сайн, хамгийн сайн ашиглах боломжтой мэдээлэл агуулсан судалгааг санал болгож байна.