Бидний тухай

CREATIVE MARKETING агентлаг нь 2010 оноос хойш төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, томоохон бизнесийн байгууллага, жижиг дунд аж ахуй нэгжүүдэд олон тооны захиалгат ажлуудыг дараах салбаруудад гүйцэтгэж өгөөд байна.

Зөвлөгөө авах

Холбоо барих

  • МТҮПарк - 210 тоот, Бага тойруу - Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс

  • +976 99083441
    +976 94083441

  • Ажлын өдрүүд: 09:00 цагаас 18:00
    Бямба, Ням: Амарна

Маркетингийн судалгаа

Маркетингийн судалгааны тухай

2сар, 02
0

Монголд овоо хэдэн маркетингийн судалгааны байгууллагууд бий. Эдгээрийн дотор олон улсын, Монголын томоохон гээд хэд хэд нь олон улсад болон дотоодын зах зээл дээр танигдсан, нэр хүндтэй, итгэл даасан нь хэд хэд бий. Тэднээс гадна жижиг дунд буюу амиа аргацааж яваа нь ч бий. Манайх ч мөн тэдний адил. Тус салбарын хэрэглэгч, зах зээл буюу бизнесийн байгууллагууд нь харилцагч, хэрэглэгчдээ илүү сайн таниж мэдэх, бизнесийнхээ хүрээг тэлэх, илүү амжилт олох зэрэг олон шалтгаанаар судалгааны байгууллагын эрэлтийг бий болгодог.

Энд тус салбарт ажиллаж буй байгууллагуудыг шүүж муулах сайлах санаа агуулаагүй бөгөөд гол асуудал нь нэгдүгээрт судалгаа захиалж буй, гүйцэтгэж буй байгууллагууд судалгааныхаа мөн чанарыг ойлгохгүй, ойлголтын зөрүүгээ арилгалгүйгээр ажилладаг, хоёрдугаарт судалгааны үр дүн, гарцыг бүрэн тайлж чадахгүй байгаа асуудлыг тайлбарлахыг оролдож сууна.

Судалгааны мөн чанар юунд оршдог вэ гэхээр судалгаанд хамрагдаж буй аливаа субъектив болон объектив зүйлсийн тухайн нөхцөл байдал буюу агуулгын ерөнхий хүрээгээр тухайн агуулгыг тодорхойлох, мөн чанарыг нь хамаарлын болон ерөнхий үзүүлэлтүүдийн харьцуулсан шинжилгээгээр дүгнэхэд оршдог билээ. Үүнд шинжлэх ухааны нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, цаг хугацааны хүчин зүйлс, бусад нөлөөлөгч хүчин зүйлсийн хамаарлыг тодорхойлох аргуудыг ашиглаж тайлбарлах ёстой. Зүй нь борлуулалт буурсан шалтгаанд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг, тухайн нөхцөл байдал, агуулгын ерөнхий хүрээнээс хамаарч тухайн агуулга ижил хэлбэртэй ч өөр утгатай байх, тухайн нөлөөлж буй хүчин зүйлсийн эрэмбэ дараа, цаг хугацааны нөлөөлөл, гадаад болон дотоод хүчин зүйлсийг ялгаж салгахгүйгээр шууд брэндийн нэр хүнд унасан, реклам хийгээгүй зэрэг аль нэг хүчин зүйлс дээр аваачиж нялах нь өөрөө хэт өрөөсгөл дүгнэлт болдог. Үүнтэй уялдаад судалгааг эхлэхийн өмнө таамаглал дэвшүүлж гарсан үр дүнг тус таамаглалтайгаа харьцуулан батлаж, эсвэл үгүйсгэж тайлбарладаггүйгээс захиалагчын хүсээд байгаа зүйлсийг тайлбарлаж чадахгүй байх нь бий. Энэ нь судалгааныхаа мөн чанарыг ойлгох, захиалагч, гүйцэтгэгч хоёр нэг ойлголттой болох нь нэн тэргүүний асуудал бөгөөд үүний тулд ойлголтын зөрүүгээ арилгахын тулд таамаглал дэвшүүлэхдээ тухайн байгууллагын асуудлуудыг нэгтгэн дүгнэх замаар нэгдсэн нэг ойлголтонд хүрч асуудлаа тодорхойлох шаардлагатай. Үүний явцад аяндаа судалгааны ажлын ажилбарууд буюу задлан шинжлэх замаар тухайн асуудлуудыг бүхий л зүйлсийг эд эс бүрээр нь задлаж судалгааны арга, аргачлал, түүвэр зэрэг тодорхойлогдох учиртай. Үүний дараа түүнд шаардлагатай төсөв, цаг хугацаа, хүний нөөц зэрэг шаардлагатай нөөцүүдээ тодорхойлж ажиллах ёстой юм.

Хоёрдугаар асуудал болох судалгааны үр дүнд цугларсан аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тайлбарлах нь зарим тохиолдолд тухайн асуудлын агуулгаас хальж тухайн агуулгын ерөнхий цар хүрээ, нөхцөл байдлаар тайлбарлах нь бий. Үүнд туршлага буюу цагаан сахал шаардлагатай хаха. Би бол зарим харилцагчиддаа би танай салбарыг судлаж чадахгүй гэдгээ шулуухан хэлдэг.

Миний харж байгаагаар дүн шинжилгээг хийхээд ерөнхий үзүүлэлтүүдээр харьцуулан гаргах нь захиалагчид ямар ч үр ашиггүй байдаг бөгөөд судалгааны дүнг хараад ихэнхи хүмүүс би үүнийг мэднэ гэдэг. Жишээ нь манай борлуулалтын уналтын шалтгаан нь реклам хийж хүмүүст сануулаагүйгээс болсон гэж мэдэж байсан гэдэг. Судалгаагаар энэхүү шалтгаан нийт утгын 60%-г тайлбарлаж байж. Эцэст нь захиалагч мэддэг юмаа л баталгаажуулж авлаа, яс тоо мэдэж авлаа гэх нь бий. Гэхдээ энэ нь яг үнэндээ ихэнхи бизнесийн байгууллагад хэрэггүй юм.

Юу хэрэгтэй вэ гэхээр тус шалтгааны хүчин зүйлсийн хамаарал, цаг хугацааны хүчин зүйлийн нөлөө зэрэг илүү чухал байдаг. Жишээ нь борлуулалт буурсан шалтгааны 60% нь сануулах реклам хийгээгүйгээс болсон байна. Үүнд юу нөлөөлсөн бэ гэдэг асуудал нь боруулалт муу байсан учраас төсвөө танасан, хэрэглэгчдэд бидний сонгосон суваг зорилтот хэрэглэгчдэд хүрэхгүй байна, онлайн худалдааны нөлөөгөөр өрсөлдөгчид илүү үнэ цэнийг хэрэглэгчдэд санал болгосноор манайхыг сонирхох нь буурсан байна зэрэг үзүүлэлтүүд яаж нөлөөлсөн нь илүү чухал юм. Хамгийн чухал нь энэхүү хамаарлын шинжилгээ бол брэндийн хэрэглэгчээр, насны ялгаагаар, орлогын ялгаагаар, зан төлвийн ялгаагаар гэх мэт та өөрийн хүссэн агуулгаар ангилж, задлаж харах боломжийг олгодог. Ийнхүү үр дүнгээ бүрэн тайлбарлаж чадаагүйгээс захиалагчдаа үнэтэй зөвлөгөө өгч чадахгүй байх нь нийтлэг. Мөн захиалагч судлагааны энэхүү аргыг нарийн нягт бүгдийг нь мэдэх шаардлагагүй байж болно, харин судалгааны байгууллага нь тухайн асуудлыг агуулга болон түүний хүрээгээр хамтад нь тодорхойлж өгснөөр судалгааны ажлын үр дүн жинхэнэ сайн гарч чадна гэж би итгэдэг.

Мөн нэмээд зарим нэг зүйлсийг дурдвал зохилтой. Үүнд:

– Судалгааны ажилдаа таамаглал дэвшүүлдэггүй

– Судалгааны аргад хэтэрхий их анхаарал хандуулдаг, хэлбэрийг нь хараад агуулга болоод түүний хүчин зүйлсийн хүрээг нь анхаарал тавихгүй орхигдуулдаг байдал маш их байна.

– Хэдийгээр технологийн эрин үе ч гэлээ зарим төрлийн судалгаанд бичүүлж авах, ярилцах, ажиглах зэрэг нь илүү үр дүнтэй бөгөөд тухайн судалгаанд оролцогчоос үл хамаараад судалгааны байгууллагыг судалгаа явуулах үндсэн зарчимаа барьж ажиллах боломжийг олгодог.

– Хэт их буюу зарим тохиолдолд шаардлагагүй асуултуудаар судалгаанд оролцогчийг уйдааж түүндээ бантаж урамшуулал өгөх зэрэг нь санал худалдаж авч буйтай агаар нэг юм. Гэхдээ хэрэглэгч танай судалгаанд оролцсоноороо өөрийн хэрэглэдэг брэнддээ тус хүргэж байна гэсэн ухамсараар хандах нь хамаагүй эрүүл бөгөөд чин сэтгэлийн тусламж юм. Урамшуулалд нүд нь сэргээд судлагаа бөглөж байгаагаас хамаарч залхах, ач холбогдол үл өгөх, хуурамч бөглөх, буруу эрэмблэх зэрэг хайнга хандлага үзүүлэх нь бий. Үүний шалтгаан нь аливаа асуудлыг задлан шинжлэж чадахгүйгээсээ болж асуудал бүрийг нэг бүрчлэн асуудагт оршдог. Иймд урамшууллаа түрүүлж хэлж хүнээ татахгүйгээр сүүлд нь талархалаа илэрхийлж өгч болно.

– Түүвэр олонлог болон эх олонлогийг тухайн брэндийн хувьд хэдэн интервалд хувааж зорилтот сегмэнт сонгох ёстойг умартан судалгааны тоонд анхаарал хандуулж хэдэн мянган анкет, дата цуглуулах нь ихэнхи тохиолдолд зорилтот интервалаас түүж жинлэж авсан цөөн тооны анкет, дата адил үр дүнтэй байх нь бий.

– Судалгааны ажлыг ихэнхи тохиолдолд өөрсдийн ажилтнуудаараа хийлгэх нь ашиг сонирхолын хувьд зөрчилтэй байх боломжтой бөгөөд энэ нь үр дүнд зориудаар нөлөөлөх боломжийг олгож, судалгааны ажлын явц болон түүвэр олонлогийг зөвхөн өөрийн хэрэглэгчийн хүрээнд харж зарим тохиолдолд шинэ санаа, алдаа оноог ил гаргадаггүй.

– Судалгааны ажлын хөлсийг багаар үнэлдэг нь юуны өмнө судалгааны байгууллагуудтай шууд холбоотой бөгөөд өөрсдийн үнэлэмжээ ойлгуулж чаддаггүй, чадсан ч түүндээ хүртэл үйлчилгээ үзүүлж чаддаггүйгээс итгэл алддаг, зарим нь бүр шүүх цагдаа болох нь ч бий. Захиалагчид ойлгохгүй байгаа асуудал бараг байхгүй дээ.

– Эцэст нь судалгааны ажилд технологийн боломжуудыг тултал нь хэрэглэ, ашигла, цаг зав, хүч хөрөнгө, шинэ агуулга, хүчин зүйлсийг судлаж илрүүлж чадна, гагцхүү түүнийг нь тайлбарлаж, тайлж чаддаг судалгааны байгууллага танд хэрэгтэй шүү.

Сэтгэгдлүүд

Your email address will not be published. Required fields are marked *