Бидний тухай

CREATIVE MARKETING агентлаг нь 2010 оноос хойш төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, томоохон бизнесийн байгууллага, жижиг дунд аж ахуй нэгжүүдэд олон тооны захиалгат ажлуудыг дараах салбаруудад гүйцэтгэж өгөөд байна.

Зөвлөгөө авах

Холбоо барих

  • МТҮПарк - 210 тоот, Бага тойруу - Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс

  • +976 99083441
    +976 94083441

  • Ажлын өдрүүд: 09:00 цагаас 18:00
    Бямба, Ням: Амарна

Шинэ үеийн маркетингийн хандлага

Нэн шинэ үеийн маркетингийн хандлага

2сар, 02
0

Маркетинг бол эрэлт нэмэгдүүлэх, эрэлтийг тогтвортой урт хугацаанд яаж удирдаж зохион байгуулах тухай ажил юм. Маркетингийн ухаан энэ бүхнийг судлахдаа 4 үндсэн хэсэгт хувааж судладаг. Нэгдүгээрт би хэрэглэгчээ яаж таних вэ буюу судалгаа хийх ёстой /research/. Хоёрдугаарт би одоогийн эрэлтээсээ ашиг олох ёстой /profit/, Гуравдугаарт би шинэ эрэлтийг буюу манай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэдэггүй хүмүүсийг өөртөө урвуулж чадаж байгаа юу /Upstream/, Дөрөвдүгээрт миний бүтээгдэхүүнийг хүмүүс хайрладаг, миний бүтээгдэхүүнгүйгээр өөрийгөө төсөөлдөггүй юу /brand/ гэсэн 4 асуултанд үндсэндээ хариулж бизнесийг амжилттай явуулах уураг тархи нь болж байх ёстой. Таны бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчиддээ тодорхой “үнэ цэнэ” өгч байх ёстой, тэрхүү үнэ цэнийг бүтээх нь маркетер хүний ажил юм.

Маркетингийн орчны өөрчлөлтийг даган гүйцэтгэж байгаа үйл ажиллагаанууд сүүлийн жилүүдэд хурдацтай өөрчлөгдөж байгааг анзаарах хэрэгтэй. Орчны дараах хэд хэдэн хүчин зүйл глобал болон бүс нутгийн зах зээлүүдэд өөрчлөлт авчирч байна. Үүнд:

– Технологийн дэвшил хурдасхын хэрээр бүтээгдэхүүний амьдралын мөчлөг хурдан өөрчлөгдөж байна. Энэ нь орчин үеийн маркетингийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн цахим мэдээлэл, өгөгдөлд шууд боловсруулалт хийж, зарим тохиолдолд хиймэл оюун ухаан ажиллаж байгаа нь хэрэглэгч болон компани аль алинд нь маш олон үр ашгийг авчир чадаж байна.[1]

– Харилцаа холбооны хурдац, мэдээллийн дамжуулалт ихэссэнээр түүний сувгийг ашиглан хэрэгжүүлж буй маркетингийн үйл ажиллагаанууд цаг хугацаа, орон зай, хэл соёлын зарим саадыг давж чадаж байна.

– Нийгмийн сүлжээний шинэ эрин бий болж байгаа бөгөөд хүн ам болон ажиллах хүчний хувьд соёлын, нийгмийн, эдийн засаг, улс төрийн харилцаанд өөрчлөлт дагуулж байна.

– Нийгмийн сүлжээний хил, соёлын хязгаарлалтгүй тус тусын нийгэм бүрдэж байгаагаас үүдэн аливаа улс орны дотоодын асуудал бус дэлхий нийтийн асуудал болж байгаа нь “ногоон маркетинг” “нийгмийн хариуцлага”-ын тухай эрчимтэй яригдаж байгаагаас тус тус харж болно.

– хүмүүсийн зан төлөв өөрчлөгдөж байна. Өнөөдөр хүн бүр бусдаасаа ямар нэг зүйлээрээ өөр байхыг хүсч, түүгээрээ өөрийгөө давтагдашгүй гэдгийгээ илэрхийлэх гээд байгаа. Тэгэхээр массын буюу бүх хүнд таалагдах бүтээгдэхүүн, түүний концепцоос татгалзаад, дахин давтагдашгүй, цөөн хэрэглэгчтэй сегмэнтэд хандсан онцгой бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хүмүүсийг илүү татаж, тэрхүү онцгой зүйлсээрээ бусдаас ялгарахыг хүсдэг болж. Нөгөө л нэг үнэ цэнэ гэсэн үг. Тэгж бусдаас өөр гэж хэлж чадаж байгаагийн хамгийн том шалтгаан нь тэрхүү цөөн хэрэглэгчдэд л таалагдах, этгээд онцгой ямар нэгэн зүйл байгаа юм.

Энэхүү орчны өөрчлөлтүүдийг даган маркетингийн удирдлагын хийж гүйцэтгэх ажлууд, түүнийг үнэлэх үнэлэмжийн асуудалд өөрчлөлт орж байгаа нь ойлгомжтой. Уламжлалт маркетингийн арга хэрэгслүүд дээр идэвхижүүлэлтийн бүлэгд дээр дурдсан өөрчлөлтүүдийг тусгаж ажилласан эсэх үнэлгээний хэмжүүр нэмэгдэх нь зайлшгүй.

Интернэт, гар утас, технологийн бусад багажуудад суурилсан олон нийтийн нээлттэй харилцаатай нийгэмд маркетингийн үйл ажиллагааг хэрэглэгчдийн ч хүсэл шаардлагаас давсан бүтээгдэхүүн санал болгож амжилтанд хүрч буй олон бизнесийн байгууллага бий. Тэдгээр олон маркетингийн ажлуудыг ганц борлуулалт, брэндийн хүч, ашиг, нэр төрлийн тоо зэргээр дүгнэж болохгүй болсонг илтгэж байна. Маркетинг нь хүний нийгмийн түүхэн өөрчлөлтүүдтэй уялдан, өөрийн гэсэн шинэ шинэ үйлдэл, дадал зуршил, хэрэглээнүүдээр баяжиж, түүгээр дамжин түүний үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хянах арга замууд хувьсан өөрчлөгдөж байгааг тод томруун харж болохоор байна.

Хамгийн гол буюу ирээдүйд зориулсан, зах зээл үйлчилгээгээ өргөтгөсөн маркетингийн бодлого буюу “upstream marketing” –ыг хэрхэн хэрэгжүүлж буй байдлаар нь үнэлж дүгнэх хэрэгтэй бөгөөд ямар чиглэлийн, ямар бизнесээс үл хамааран хэрэгжүүлэх ёстой ажлуудын нэг болж байдаг байна.

Маркетингийн суурь нь хэрэглэгчдийн зан төлөв, түүний өөрчлөлт болж өгдөг. Нэг хүний зан төлөв нөгөөдөө, нийгэмд нөлөөлөх замаар нийгэм зарим талаараа хувьсан өөрчлөгдөж байдаг. Үүнийг судлаж, бизнестээ хэрэгжүүлэхгүй бол бизнесийн стратеги нь өөрөө бизнесээ татаад унагах тохиолдол байна.

Тэгэхээр маркетер хүн нийгэмдээ, ирээдүйдээ хэрэгтэй сайн сайхан зүйлсийг хийж, баяжуулж, таниулж, хэрэглэгчдээ хөгжүүлж байж тогтвортой урт хугацаанд амжилттай ажиллана. Түүнээс биш ойрын богино хугацаанд ашиг олох бол бизнесийн үндсэн зорилго биш гэж үзэж байна. Best marketing is education гэж үг бий. Таны хэрэглэгч таны бүтээгдэхүүнийг хэрэглэж мэддэг, бусдад нөлөөлж чаддаг, том хүрээндээ нийгэм болоод сегмэнтийн боловсрол мэдлэгийн түвшин сайн байх нь таны бизнес урт хугацаанд амжилттай байршина, үүний дараа таны ашиг олох үндсэн зорилго биелнэ гэж үздэг болсон байна. Эндээс харвал маркетерүүд бүтээгдэхүүнээ хэрэглүүлж сургаад, тухайн бүтээгдэхүүнгүйгээр өөрийгөө төсөөлж чадахгүй хэмжээнд очтол нь хөгжүүлсэн байхад дараа нь ашгийг олж болно гэсэн үг. Ийм учраас хэрэглэгчээ хөгжүүлэх нь маркетингийн ирээдүй байх болов уу. Хэрэглэгч заримдаа юу хүсч байгаа мэддэггүй. Үүнийг л маркетерүүд удирдах ёстой гэсэн үг.

Бизнесийн үйл ажиллагаанаас үл хамааран тухайн маркетингийн алба шинэ бизнес, шинэ зах зээл хайж байх нь ирээдүйг харсан чухал ажлуудын нэг гэж дүгнэж байна. Манай улсын бизнесийн практикт шинэ бизнес, шинэ зах зээл нээгдэж байгаа ч энэ нь анхдагч учраас нэвтэрч байгаа, дараа дараагийн бизнесийнхэн хэрхэн судалж, ажиллах ёстой вэ гэдэг асуудал байгааг дүгнэж харах ёстой.

Маркетингийн удирдлагыг гардан гүйцэтгэж байгаа хүн юу хийх ёстой талаарх судалгаа, өгүүллүүдийг судлаж үзвэл дараах байдалтай байна.

1. Бизнесийн Судалгааны Lenkskold Group -ын судалгааны материалын дүгнэлт[2] -ээс үзвэл:

· Ашгийг нэмэгдүүлэх

· Брэнд бүтээх

· Удирдлагыг мэдээллээр хангах

· Шинэ зах зээлийг бий болгох

2. Харвардын Их Сургуулийн профессор Robert Kaplan, David Norton нарын судалгааны илтгэл[3]:

· Санхүүгийн хэтийн төлөвлөөг биелүүлэх

· Үйлчлүүлэг, хэрэглэгчидтэй харилцах хэтийн төлөвлөгөөг биелүүлэх

· Үйл ажиллагааг гүйцэтгэх хэтийн төлөвлөөг биелүүлэх

· Байгууллага өсөн дэвжих, сайжирч байх хэтийн төлөвлөгөөг биелүүлэх

Гүйцэтгэх ёстой үйл ажиллагааг аваад үзвэл санхүүгийн зорилт, хэрэглэгчидтэй харилцах асуудал, судалгааны мэдээллээр хангах үндсэн хэд хэдэн чиглэлүүдийг нийтлэг дурдсан байна. Бизнесийн зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд Маркетингийн функц ажиллаж байгаа тул үүнийгээ дагаад санхүү, бизнесийн тулгуур болсон хэрэглэгчидтэй ажиллах, зөв ажиллахын тулд судалгаа хийх шаардлага гардаг гэсэн энгийн гаргалгааг эндээс хийж болно.

Иймд дээрх маркетингийн шинэ хандлагуудыг соргогоор бизнестээ тусган хэрэглэгчтэйгээ хамт хөгжих нь бизнесээ урт хугацаанд амжилттай удирдах түлхүүр нь байх болно.

[1] The heartbeat of modern marketing: Data activation and personalization www.mckinsey.com

[2] Маркетингийн удирдлагын гүйцэтгэх үндсэн үйл ажиллагааг тодорхойлох судалгааны үр дүн: www.marketingprofs.com

[3] Harvard business review www.hbrreprints.org

Сэтгэгдлүүд

Your email address will not be published. Required fields are marked *