Бидний тухай

CREATIVE MARKETING агентлаг нь 2010 оноос хойш төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, томоохон бизнесийн байгууллага, жижиг дунд аж ахуй нэгжүүдэд олон тооны захиалгат ажлуудыг дараах салбаруудад гүйцэтгэж өгөөд байна.

Зөвлөгөө авах

Холбоо барих

  • МТҮПарк - 210 тоот, Бага тойруу - Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс

  • +976 99083441
    +976 94083441

  • Ажлын өдрүүд: 09:00 цагаас 18:00
    Бямба, Ням: Амарна

Бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх хэрэглэгчийн урамшуулалд хандах зан төлвийн судалгаа - Creative Marketing Agency

    • Нүүр
    • Судалгаа
    • Бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх хэрэглэгчийн урамшуулалд хандах зан төлвийн судалгаа
Sep, 24
0

“Тэсо” ХХК

Борлуулалтын урамшуулал гэдэг нь богино хугацаанд худалдан авагчдын болон диллерүүдийн худалдан авалт борлуулалтыг өдөөж хурдан хариу үйлдэл хийхэд нь хүчтэй нөлөө болохуйц янз бүрийн идэвхижүүлэх арга хэрэгслүүд.

Хэрэглэгчийн худалдан авах зан төлөв:

Хэрэглэгчийн зан төлөв гэдгийг хамгийн энгийнээр тодорхойлбол компаниас явуулж буй маркетингийн үйл ажиллагаанд хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэглэгчийн зан бөгөөд энэ нь тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авах эсэхээр хэмжигддэг. Бизнесийн байгууллагын амжилтын үндэс бол мэдээж үнэнч буюу байнгын худалдан авагч бий болгох байдаг. Тиймээс хэрэглэгчийн зан төлөв гэдэг зүйлийг маркетерууд байнга судлах шаардлагатай байдаг.

Ижил түвшний хэтэрхий олон сонголт бий болж өрсөлдөөнд ялгаралыг хүчтэй болгох шаардлага улам бүр нэмэгдсээр байна. Борлуулалтын урамшуулал бусад маркетингийн хэрэгслүүдээс илүү уян хатан, богино хугацаанд төлөвлөж, хэрэглэж болохоос гадна үр дүнгээ удалгүй өгдөг учраас ихээр хэрэглэх нь зүйтэй. Борлуулалтын урамшууллаар брэндийн нэр хүндийг нэмэгдүүлж болохоос гадна маркетингийн бусад хэрэгсэлтэй хамт ашигласнаар илүү хүчтэй болдог. Яагаад борлуулалтын заавал урамшуулал гэж?

Борлуулалтын урамшууллын ард Бизнес, маркетингийн зорилго

Бизнесийн ба Маркетингийн зорилгыг ухаалаг хэлбэрээр зорилтууд болгон хувааснаар идэвхижүүлэлтийн зорилгууд тодорхой болно. Аливаа борлуулалтын урамшуулалыг хийснээр авч ирэх үр дүн нь ядаж нэг маркетингийн зорилтыг хангуулахад чиглэсэн байх ѐстой.

Борлуулалтын урамшуулал – Стратегийн үндэслэлтэйгээр бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнийг нэмэгдүүлж борлуулалт болон маркетингийн тодорхой зорилтыг хангах тактикийн цогц арга техник. Борлуулалтын урамшуулалын үндсэн 2 төрөл:

  • Үнэ цэнийг нэмэгдүүлэх урамшуулал Сугалаа, Уралдаан, Бэлэг …
  • Үнийн урамшуулал Хөнгөлөлтийн купон, Buy 1 get 1 free…

Маркетингийн хольцыг ойр ойрхон солих нь брэндийн тогтвортой байх үнэ цэнийг бууруулдаг, нөгөө талаас бага өөрчлөх нь өрсөлдөгч нарт боломж олгодог учраас өрсөлдөөний нөхцөлд өөрийн давуу талыг сайн таньж мэдэх, стратеги зорилттой уялдуулах шаардлагатай. Борлуулалтын урамшуулалын дүнд маркетингийн зорилт хэрхэн биелэснийг тус бүрээр шинжилж цаашид сайжруулах зүйлсийг тодорхойлсноор алдаа гаргах эрсдлийг бууруулж, өрсөлдөөнд давамгайлах боломжийг олгоно.

Хэрэглэгчийн өнцгөөс харж, сэтгэ!