Бидний тухай

CREATIVE MARKETING агентлаг нь 2010 оноос хойш төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, томоохон бизнесийн байгууллага, жижиг дунд аж ахуй нэгжүүдэд олон тооны захиалгат ажлуудыг дараах салбаруудад гүйцэтгэж өгөөд байна.

Зөвлөгөө авах

Холбоо барих

  • МТҮПарк - 210 тоот, Бага тойруу - Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс

  • +976 99083441
    +976 94083441

  • Ажлын өдрүүд: 09:00 цагаас 18:00
    Бямба, Ням: Амарна

Монгол Улсын FMCG зах зээлийн топ компаниудын өрсөлдөх чадварын судалгаа - Creative Marketing Agency

    • Нүүр
    • Борлуулалт
    • Монгол Улсын FMCG зах зээлийн топ компаниудын өрсөлдөх чадварын судалгаа
3сар, 20
0

“Таванбогд Интернейшнл” ХХК

Бизнесийн ертөнцөд урт хугацаанд амжилттай оршин тогтнохын тулд зөвхөн хэрэглэгчээ байнга судлахаас гадна өрсөлдөгчийг судалж тэдний үйлдэл бүрийг нарийн мэдэх нь маш чухал зүйл байдаг билээ. Энэ ч утгаараа маркетингийн ухаанд өрсөлдөгчөө судлах нь олон талын ач холбогдолтойг батлан харуулж байдаг.

Өрсөлдөгчийн судалгаа гэдэг нь гүйцэтгэх удирдлага, менежерүүд байгууллагад нөлөөтэй стратегийн шийдвэр гаргахад зайлшгүй шаардлагатай гадаад орчин, өрсөлдөгчид, тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг тодорхойлох, цуглуулах, задлан шинжлэх, байгууллагын дотоодод түгээх үйл явц юм.

Өрсөлдөгчийн судалгааг амжилттай хийснээр танд дараах боломж бололцоо бүрдэх болно.

  • Зах зээл дээр зөв стратеги баримтлан ажиллах
  • Борлуулалтын цар хүрээг тэлж, борлуулалтыг нэмэгдүүлэх
  • Урт хугацаанд амжилттай оршин тогтнох
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай хөгжүүлэх гэх мэт олон талын ач холбогдол байдаг.

Дээр дурдсан ач холбогдол нь зөвхөн шууд мэдрэгдэх ач холбогдол бөгөөд таны бизнест зөв судалгаа үргэлж амжилтыг дагуулах нь эргэлзээгүй юм.