LOADING
Slide One

CREATIVE DISCOVER

Өсөн дэвжих боломжийг судалж нээнэ

Slide One
Slide Two

CREATIVE DEVELOP

Өсөн дэвжих шийдлийг төлөвлөж, хөгжүүлнэ

Slide Two
Slide Three

CREATIVE DO

Өсөн дэвжих үйл ажиллагааг хэрэгжүүлж, үр дүнг үзүүлнэ

Slide Three
previous arrow
next arrow

БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?

Зах зээлийн судалгаа

Бизнесийн үндсэн стратегиа сонгоход нь үнэ цэнэтэй мэдээллээр хангадаг. Зах зээлийн судалгаа нь эрэлт болон нийлүүлэлтийн судалгааны харьцааны зөрүүг тайлбарлах замаар зах зээлийг тодорхойлдог

Олон нийтийн харилцаа

Байгууллага, брэнд, хувь хүний олон нийттэй харилцах бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх, үр дүнг хэмжих, түүнд шаардлагатай бүхий л дэд бүтэцийг бий болгон хөгжүүлж, контентуудыг боловсруулж өгнө.

Хэрэглэгчийн судалгаа

Шинэ хэрэглэгчтэй болох одоо байгаа хэрэглэгчээ хадгалан үлдэх зэрэг дүгнэлтийг өгөх болно. Хэрэглэгчийн судалгаагаар хэрэглэгчийн зан төлөв, нөлөөлж буй хүчин зүйлс, хүрч буй мэдээллийн суваг зэргийг тодорхойлно.

Брэндинг

Брэндийн бүтэцийг тодорхойлох замаар брэнд хөгжүүлэх бодлогыг тодорхойлон, хэрэглэгчдэд үүсэх behavioural and visual ялгаралуудын шийдлэг санал болгож, брэндийн түүхээ бүтээхэд тань бид туслана.

Мониторинг

Мониторингийн үйлчилгээгээр та бүхэн өөрийн бизнесийн байгууллагын үйлчилгээний процессийн ямар шатанд алдаа дутагдал гарч буйг тодорхойлно. Ингэснээр цаашид хөгжүүлэх  шийдлийг олж авах боломжтой.

Сургалт

Маркетингийн удирдлага, маркетингийн стратеги, брэнд хөгжүүлэлтийн чиглэлээр танхимын болон байгууллагад зориулсан сургалтыг санал болгож байна.

Маркетингийн төлөвлөгөө

Зах зээл сонгох, хэрэглэгчээ сегментчлэх, брэнд байршуулах, маркетингийн иж бүрдэл тодорхойлж төлөвлөлнө. Маркетингийн төлөвлөгөө боловсруулах нь сайн маркетинг хийх амжилтын үндэс болж өгнө.

Борлуулалтын удирлага

Борлуулалтын удирдлага, сувгийн хөгжүүлэлт, борлуулалтын багийн хөгжил, харилцагчийн цэгийн хөгжүүлэлт, борлуулалтын идэвхижүүлэлтийн арга зүй зэрэг борлуулалтын удирдлагын иж .

Бид юу зөвлөдөг вэ?

Маркетингийн удирдлагын зорилго тодорхойлох
Зах зээлийн судалгааг гүйцэтгэх
Маркетингийн стратегийг тодорхойлох
Маркетингийн хольцийг тодорхойлох
Үр дүнг хэмжих, дахин сайжруулах
Маркетингийн зорилгоо тодорхойлох

– Брэндийн талаархи мэдлэгийг нэмэгдүүлэх.

– Зах зээлийн хувийг өргөжүүлэх.

– Оролцогч талуудтай илүү хүчтэй харилцаа холбоог хөгжүүлэх.

– Шинэ зах зээл эсвэл нутаг дэвсгэр оруулах.

– Шинэ үзэгч эсвэл хүн ам зүй хүрэх.

– Илүү их орлого нэмэгдүүлэх.

Маркетингийн зорилгоо SMART болго: SMART (Specific, Measurable, Attainable, Relevant, Timely) буюу тодорхой, хэмжигдэхүйц, хүрж болохуйц, хэрэгцээтэй, цаг хугацаатай зорилтуудыг тодорхойлох хэрэгтэй. Specific: Таны зорилго тодорхой тодорхой хэмжигдэхүүн дээр төвлөрөх ёстой. Measurable: Таны нийтэлсэн хэмжигдэхүүнийг хэмжих арга зам байх ёстой. Attainable: Таны зорилго нь тухайн хэмжигдэхүүнийг байгалийн эсвэл органик байдлаар бий болгох үр дүнгээс гадна таныг түлхэх ёстой. Relevant: Нэг амьсгаагаараа өөрийнхөө бэлэн байгаа (эсвэл боломжтой) нөөцийг үндэслэн хийж чадах зүйлээ сайтар шалгаж үзээрэй. Timely: Таны зорилго нь тухайн хэмжигдэхүүн дээр хүрэх дуусах өдөртэй байх ёстой.

Зах зээлийн судалгаа

Зах зээлийн судалгаа – Эрэлт нийлүүлэлтийн судалгаан дээр үндэслэн зах зээлийн илүүдэл болон хоосон орон зайг тодорхойлох замаар үйлчлүүлэгчээ бизнесийн үндсэн стратегиа сонгоход нь үнэ цэнэтэй мэдээллээр хангадаг.

Эрэлт нийлүүлэлтийн судалгаан дээр үндэслэн зах зээлийн илүүдэл болон хоосон орон зайг тодорхойлох замаар үйлчлүүлэгчээ бизнесийн үндсэн стратегиа сонгоход нь үнэ цэнэтэй мэдээллээр хангадаг. Бид зах зээлийн мэдээллийг анхдагч болон найдвартай хоёрдогч эх үүсвэрүүдээс цуглуулдаг бөгөөд тухайн зах зээлийн оролцогч субьектүүдийн бүгдийнх нь үзүүлж буй хүчин зүйлсийн нөлөөг тооцдог.

Маркетингийн стратеги

 Маркетингийн стратеги нь маркетингийн нөөц, бололцоог төлөвлөж чиглүүлэх үйл явц болон зорилтот зах зээл дээр хүссэн үр дүндээ хүрэхэд зайлшгүй шаардлагатай маркетингийн хольцуудын нэгдэл цогцыг илэрхийлж байдаг.

Маркетингийн стратеги буюу зах зээл дээр ажиллах үндсэн 4 стратегийг нэрлэбэл:

1.Зах зээлд нэвтрэх стратеги нь одоогийн зорилтот хэрэглэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Энэ тохиолдолд бүтээгдэхүүнийг өөрчилдөггүй ч бүтээгдэхүүнийг хэрхэн идэвхжүүлэх вэ гэдгээс хамааран бодит өөрчлөлтийг оруулж болох талтай.

2.Зах зээлийн хөгжлийн стратеги нь компанийн өнөөгийн санал болгож буй бүтээгдэхүүнд шинэ сегментийг тодорхойлж өгдөг.

3.Бүтээгдэхүүний хөгжлийн стратеги нь хуучин бүтээгдэхүүнийг өөрчлөн сайжруулах эсвэл шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах замаар хуучин зах зээлд өсөлтийг эрж хайж байдаг.

4.Диверсификаци нь шинэ бизнесийн нэгжийг худалдан авах болон шинэ зах зээлд нэвтрэхийн тулд хуучин бүтээгдэхүүн болон бизнесийн нэгжээс ашиг олоход чиглэдэг.

Маркетинг гэдэг нь бараа, үйлчилгээ, үзэл санааг бий болгох, хуваарилах, урамшуулах болон тэдгээрийн үнийг тогтоох замаар хэрэглэгчдийн хүсэл шаардлага, хэрэгцээг хангахад чиглэгдсэн солилцоог үр ашигтай, оновчтой хөнгөвчлөх бизнесийн үйл ажиллагаа юм. Хамгийн энгийн байдлаар авч үзвэл маркетинг нь худалдан авагчиддаа хүссЭн барааг нь тохирох үнээр, оновчтой газарт борлуулах замаар тэдний хэрэгцээг хангаж өрсөлдөөний давуу байдал олж авах явдал юм.

Танай компани бүтээгдхүүн, үйлчилгээний алиныг нь ч хангадаг байсан, таны амжилтад маркетингийн төлөвлөгөө зайлшгүй хэрэгтэй. Бизнесийн тогтвортой хөгжил түүнчлэн компаниа өргөжүүлэхийн тулд сайн маркетингийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байдаг билээ. Маркетингийн төлөвлөгөөнд Таны зорилтот худалдан авагч хэн юм бэ? Тэдэн хэрхэн хүрэх вэ? Байнгын худалдан авагчаа хэрхэн тогтвортой байлгах вэ? зэрэг олон асуудлууд багтдаг. Маркетингийн төлөвлөгөө нь таны бизнесийг амжилтад хүргэж, хязгааргүй хэрэглэгчид рүү хөтлөх гүүр болж өгдөг

Аливаа маркетингийн үйл ажиллагаа нь бизнесийнхээ үндсэн хэмжүүрээр үнэлэгдэнэ. Эдгээрийг нэгтгэн 4 үндсэн үзүүлэлтийг эцсийн үр дүн хэмээн үзэж ашигладаг байна. Үүнд:

– Санхүүгийн зорилт /ашиг/ – ыг гүйцэтгэх

– Брэндийг бүтээж, хөгжүүлж байх, Хэрэглэгчийн сэтгэл ханамж, үнэнч байдлыг бий болгох хадгалах

– Ирээдүйд зориулсан, зах зээл үйлчилгээгээ өргөтгөсөн маркетингийн бодлого буюу “upstream marketing”

– Удирдлагыг мэдээллээр хангах буюу судалгаа хийх

ХАМГИЙН САЙН СУРТАЛЧИЛГААГ СЭТГЭЛ ХАНГАЛУУН ХЭРЭГЛЭГЧ Л ХИЙДЭГ. /Филип Котлер/

Мэдлэг