LOADING

Маркетингийн мэргэжлээр 12 жил ажиллахдаа ойлгосон 12 зүйл:

Маркетингийн мэргэжлээр 12 жил ажиллахдаа ойлгосон 12 зүйл:

by admin September 30, 2020

.      Зах зээлээ таниж мэд

Ямар зах зээлд ажиллаж буй чинь хамгийн чухал бөгөөд хамгийн эхний анхаарах зүйл юм. Хятадад ажиллаж байсан үе, одоо ажиллаж буй Монголын бизнесийн орчныг харьцуулан бодоход газар тэнгэр мэт санагддаг. Энэ нь бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийн хэм хэмжээ, орчин, нөхцөл байдал, хэрэглэгчдийн зан үйл зэрэг маш олон зүйл ялгаатай байсны тод санадаг юм. Тийм учраас ямар зах зээлд ямар бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож буйгаа ойлгож таних чухал гэж хамгийн эхний ойлгосон зүйл. Таниж мэднэ гэдэг хамгийн эхний бөгөөд хамгийн суурь ур чадвар байх болно. Үүнийг судалгааны чиглэлээр ажиллаж, аливаа судалгааны тайланг уншиж сурах чадвартай болсоноор хэмжиж болно.

#Зах зээл #Судалгаа #Орчин

Social Shares