LOADING

Маркетингийн стратеги

Маркетингийн стратеги

by admin February 15, 2020

Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг бол маркетингийн үндэс юм. Таны бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээл дээр ямар үе шатанд яваагаас хамааран маркетингийн стратеги тодорхойлогдож, стратегийг хэрэгжүүлэх маркетингийн удирдлагын зорилго, зорилт, үйл ажиллагаа, төсөв, цаг хугацаа, багийн зохион байгуулалтыг тодорхойлж өгсөнөөр маркетингийн төлөвлөгөө бий болно.

Жишээ 1:

Яг одоо маск, болон гар ариутгагч зэрэг бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт өссөнөөр хэмжээ томорч, өсөлтийн үе шат илүү удаан буюу цаашид ямар хугацаагаар өсөхийг тааварлахад эрт байна. Иймд өсөлтийн үе шатны стратегийг маркетингийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх буюу Р1 буюу бүтээгдэхүүнийг илүү чанартай, илүү сайн, илүү хоногшуулах, хөндлөнийн этгээдээр баталгаажуулах шаардлагатай. Р2 буюу үнийг урт хугацаанд тогтвортойгоор байлгах боломжит хэмжээнд тогтоох, үүний тулд өрсөлдөгч нэмэгдэх, өртөг нэмэгдэх зэрэг эрсдлийг тооцно. Р3 буюу боломжит бүх сувгуудад түгээх, сувгуудийг идэвхижүүлэх нь борлуулалтыг шууд нэмэгдүүлэх боломж олгоно. Р4 буюу олон нийтэд бүтээгдэхүүнийг хэрэглэх зааварчилгаа, ач тус, хаанаас худалдаж авах зэрэг мэдээлэл олгох хөтөлбөрийг явуулсанаар борлуулалт мөн нэмэгдэнэ. Өсөлтийн үе шатанд үнэ цэнэ нэмэгдүүлэх буюу брэнджүүлэх, нэр хүнд олох зэрэг маркетингийн стратегийг баримтлах нь илүү зардал гэж үзнэ.

Social Shares