LOADING

Маркетинг юу хийх ёстой вэ?

Маркетинг юу хийх ёстой вэ?

by admin February 15, 2020

Маркетингийн удирдлагыг гардан гүйцэтгэж байгаа хүн юу хийх ёстой талаарх судалгаа, өгүүллүүдийг судлаж үзвэл дараах байдалтай байна.

  1. Бизнесийн Судалгааны Lenkskold Group -ын судалгааны материалын дүгнэлт[2] -ээс үзвэл:
  • Ашгийг нэмэгдүүлэх
  • Брэнд бүтээх
  • Удирдлагыг мэдээллээр хангах
  • Шинэ зах зээлийг бий болгох
  1. Харвардын Их Сургуулийн профессор Robert Kaplan, David Norton нарын судалгааны илтгэл[3]:
  • Санхүүгийн хэтийн төлөвлөөг биелүүлэх
  • Үйлчлүүлэг, хэрэглэгчидтэй харилцах хэтийн төлөвлөгөөг биелүүлэх
  • Үйл ажиллагааг гүйцэтгэх хэтийн төлөвлөөг биелүүлэх
  • Байгууллага өсөн дэвжих, сайжирч байх хэтийн төлөвлөгөөг биелүүлэх

Гүйцэтгэх ёстой үйл ажиллагааг аваад үзвэл санхүүгийн зорилт, хэрэглэгчидтэй харилцах асуудал, судалгааны мэдээллээр хангах үндсэн хэд хэдэн чиглэлүүдийг нийтлэг дурдсан байна. Бизнесийн зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд Маркетингийн функц ажиллаж байгаа тул үүнийгээ дагаад санхүү, бизнесийн тулгуур болсон хэрэглэгчидтэй ажиллах, зөв ажиллахын тулд судалгаа хийх шаардлага гардаг гэсэн энгийн гаргалгааг эндээс хийж болно.

Иймд дээрх маркетингийн шинэ хандлагуудыг соргогоор бизнестээ тусган хэрэглэгчтэйгээ хамт хөгжих нь бизнесээ урт хугацаанд амжилттай удирдах түлхүүр нь байх болно.

Social Shares