Маркетингийн судалгааны тухай
Маркетингийн судалгаа нь маркетингийн шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг системтэй цуглуулах, зах зээлийн боломж ба асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, тайлбарлах үйл явц юм. Тус салбарын хэрэглэгч, зах зээл буюу бизнесийн байгууллагууд нь харилцагч, хэрэглэгчдээ илүү сайн таньж мэдэх, бизнесийнхээ хүрээг тэлэх, илүү амжилт олох зэрэг олон шалтгаанаар маркетингийн судалгаа хийлгэдэг.
Судалгааны мөн чанар юунд оршдог вэ гэвэл судалгаанд хамрагдаж буй аливаа субъектив болон объектив зүйлсийн тухайн нөхцөл байдал буюу агуулгын ерөнхий хүрээгээр тухайн агуулгыг тодорхойлох, мөн чанарыг нь хамаарлын болон ерөнхий үзүүлэлтүүдийн харьцуулсан шинжилгээгээр дүгнэхэд оршдог билээ. Үүнд шинжлэх ухааны нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, цаг хугацааны хүчин зүйлс, бусад нөлөөлөгч хүчин зүйлсийн хамаарлыг тодорхойлох аргуудыг ашиглаж тайлбарлах ёстой. Зүй нь борлуулалт буурсан шалтгаанд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг, тухайн нөхцөл байдал, агуулгын ерөнхий хүрээнээс хамаарч тухайн агуулга ижил хэлбэртэй ч өөр утгатай байх, тухайн нөлөөлж буй хүчин зүйлсийн эрэмбэ дараа, цаг хугацааны нөлөөлөл, гадаад болон дотоод хүчин зүйлсийг нарийвчлан дүгнэх хэрэгтэй. Мөн судалгааныхаа мөн чанарыг ойлгох, захиалагч, гүйцэтгэгч хоёр нэг ойлголттой болох нь нэн тэргүүний асуудал бөгөөд үүний тулд ойлголтын зөрүүгээ арилгахын тулд таамаглал дэвшүүлэхдээ тухайн байгууллагын асуудлуудыг нэгтгэн дүгнэх замаар нэгдсэн нэг ойлголтонд хүрч асуудлаа тодорхойлох шаардлагатай. Үүний явцад аяндаа судалгааны ажлын ажилбарууд буюу задлан шинжлэх замаар тухайн асуудлуудыг бүхий л зүйлсийг эд эс бүрээр нь задлаж судалгааны арга, аргачлал, түүвэр зэрэг тодорхойлогдох учиртай. Үүний дараа түүнд шаардлагатай төсөв, цаг хугацаа, хүний нөөц зэрэг нөөцүүдээ тодорхойлж судалгааны ажил хийхэд бэлэн болдог.
Судалгааны үр дүнд цугларсан аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тайлбарлах нь зарим тохиолдолд тухайн асуудлын агуулгаас хальж тухайн агуулгын ерөнхий цар хүрээ, нөхцөл байдлаар тайлбарлах нь бий. Дүн шинжилгээг хийхэд ерөнхий үзүүлэлтүүдээр харьцуулан гаргах нь захиалагчид ямар ч үр ашиггүй байдаг бөгөөд судалгааны үр дүнг хараад ихэнхи захиалагчид бид үүнийг мэднэ гэдэг. Жишээ нь: “Манай борлуулалтын уналтын шалтгаан нь реклам хийж хүмүүст сануулаагүйгээс болсон гэж мэдэж байсан” гэдэг. Судалгаагаар энэхүү шалтгаан нийт утгын 60%-г тайлбарлаж байж. Эцэст нь захиалагч мэддэг юмаа л баталгаажуулж авлаа, яс тоо мэдэж авлаа гэх нь бий. Гэхдээ энэ нь яг үнэндээ ихэнхи бизнесийн байгууллагад хэрэггүй юм.
Юу хэрэгтэй вэ гэвэл тус шалтгааны хүчин зүйлсийн хамаарал, цаг хугацааны хүчин зүйлийн нөлөө зэрэг илүү чухал байдаг. Жишээ нь борлуулалт буурсан шалтгааны 60% нь сануулах реклам хийгээгүйгээс болсон байна. Үүнд юу нөлөөлсөн бэ гэдэг асуудал нь боруулалт муу байсан учраас төсвөө танасан, хэрэглэгчдэд бидний сонгосон суваг зорилтот хэрэглэгчдэд хүрэхгүй байна, онлайн худалдааны нөлөөгөөр өрсөлдөгчид илүү үнэ цэнийг хэрэглэгчдэд санал болгосноор манайхыг сонирхох нь буурсан байна зэрэг үзүүлэлтүүд яаж нөлөөлсөн нь илүү чухал юм. Хамгийн чухал нь энэхүү хамаарлын шинжилгээ бол брэндийн хэрэглэгчээр, насны ялгаагаар, орлогын ялгаагаар, зан төлвийн ялгаагаар гэх мэт та өөрийн хүссэн агуулгаар ангилж, задлаж харах боломжийг олгодог. Мөн захиалагч судлагааны энэхүү аргыг нарийн нягт бүгдийг нь мэдэх шаардлагагүй байж болно, харин судалгааны байгууллага нь тухайн асуудлыг агуулга болон түүний хүрээгээр хамтад нь тодорхойлж өгснөөр судалгааны ажлын үр дүн сайн гарч чадна.