LOADING

Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг ба маркетингийн стратеги

Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг ба маркетингийн стратеги

by admin February 15, 2020

Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетингийн стратеги нь тэдгээрийн амьдралын мөчлөг, хэрэглэгчийн зан төлөв, өрсөлдөөний нөхцөл байдлаас хамааран өөр өөр байдаг. Маркетинг бол зөвхөн реклам, борлуулалт, олон нийттэй харилцах асуудал биш бөгөөд урт хугацаанд бизнесийг тогтвортой байдалд хүргэхэд шаардлагатай хэрэглэгчдэд өгч буй үнэ цэнэ юм. Маркетер хүний ажлын 51% нь стратегийн тухай бодол 49% нь гүйцэтгэл байдаг.

Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг бол маркетингийн үндэс юм. Таны бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээл дээр ямар үе шатанд яваагаас хамааран маркетингийн стратеги тодорхойлогдож, стратегийг хэрэгжүүлэх маркетингийн удирдлагын зорилго, зорилт, үйл ажиллагаа, төсөв, цаг хугацаа, багийн зохион байгуулалтыг тодорхойлж өгсөнөөр маркетингийн төлөвлөгөө бий болно.

Social Shares