Creative Marketing Agency нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш зах зээлийн судалгаа, маркетингийн төлөвлөлт, хэрэгжүүлэлт, сургалтын үйлчилгээ, Бизнесийн байгууллагуудын ТЭЗҮ төсөл хөтөлбөр боловсруулах чиглэлээр дотоодын зах зээлд үзүүлж ирсэн. Бид хүнсний үйлдвэрлэл, худалдаа, банк санхүү, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуйн салбарт 300 гаруй захиалгат ажлыг гүйцэтгэж ирсэн бөгөөд тус хугацаанд экспортын маркетингийн судалгаа, хөтөлбөрүүдийг дотоодын үйлдвэрүүдэд хөгжүүлж өгсөн арвин туршлагатай юм.
Зах зээлийн судалгаа, маркетингийн төлөвлөлт, сошиал медиа зөвлөх үйлчилгээгээр бид худалдаа, үйлчилгээний байгууллагуудын хамгийн том тулгамдсан асуудлыг илрүүлж, одоогийн зах зээлийн байр суурь, түүнийг сайжруулах, хөгжүүлэх, түүнтэй холбоотой сургалтын үйлчилгээг үзүүлж ирсэн.