Хэрэглэгчийн зан төлвийн судалгаа
Хэрэглэгчийн зан төлөв гэдэг нь бараа үйлчилгээг олж авах хэрэглэх зарцуулахад чиглэсэн хэрэглэгчийн үйл явц бөгөөд хэрэглэгчийн зүгээс шийдвэр гаргах үйл явцыг өөртөө багтаадаг. Хэрэглэгчийн зан төлвөөс шалтгаалаад эрэлтийн хэмжээ өөр өөр байна. Зан төлөв нь хэрэглэгч бүр дээр харилцан адилгүй илэрдэг. Зах зээл дээр хэрэглэгчийн зан төлөв нь эдийн засаг, нийгэм, хүн амзүй, сэтгэлзүй, соёлын хүчин зүйлүүдээр илэрч байдаг. Хэрэглэгч худалдан авах шийдэлд нийгмийн харилцаа, байгаль цаг уур, маркетингийн макро болон микро орчны хүчин зүйлс, хэрэглэгчийн худалдан авах чадвар, гэр бүл, найз нөхөд, сонирхол, зан байдал шууд нөлөөлдөг. Иймээс хэрэглэгчийн зах зээлийн судалгаа хийлгэдэг.
Сэтгэл ханамжийн судалгаа нь хэрэглэгч, үйлчлүүлэгчийн зүгээс байгууллагын үйл ажиллагаанд өгч буй үнэлгээ ямар байгааг тодорхойлдог судалгаа юм. Судалгаагаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг судлан тогтоож, тэдгээрийг хэрхэн сайжруулах арга замыг хэрэглэгчдийнхээ сонирхол, хэрэгцээнд үндэслэн түүний дагуу тодорхойлдог. Ингэснээр та өөрийн хэрэглэгчдээ урт хугацаанд хадгалж чадна.
Бид хэрэглэгчийн зан төлвийн судалгааны чиглэлд Монголын томоохон бизнесийн байгууллагуудын захиалгаар хамтран ажиллаж туршлага хуримтлуулсан бөгөөд энэ төрлийн судалгааны хувьд хамгийн чухалд тооцогддог хүчин зүйлсийн шинжилгээ, хамаарлын шинжилгээ, макро болон микро орчны хүчин зүйлсүүдийн нөлөөллийг тооцон үр дүнг шийдвэр гаргалтанд ашиглах бүрэн боломжоор хангана.